Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 10 дугаар сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +6.3.....+11.3 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2.1...5.4 градусаар дулаан. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +17...+21 градус дулаан, үнэмлэхүй бага температур 0...-6 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +8...+14 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +26...+37 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -1...-7 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Сумдын нутгаар 0.0...17.4 мм хур тунадастай. Матадад олон жилийн дунджаас ахиу, Чойбалсан хот, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Баян-Уул, Гурванзагал, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдаар хур тунадас ороогүй байна. /зураг-2/
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-16 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, Эрээнцав, Халхгол сумдад мал оторлох, Баян-Уул, Ялалт багт малд тарилга туулга хийх, Дашбалбар, Баян-Уул, Булган, Гурванзагал, Цагаан-Овоо сумд болон Ялалт багт сааль сүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв