Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 11 дүгээр сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -7.6.....-12.7 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.5...6.4 градусаар хүйтэн. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -3...+6 градус дулаан, үнэмлэхүй бага температур -18...-31 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -6...-13 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь -1...+12 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -21...-30 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.7...11.6 мм хур тунадастай. Нийт нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон. /зураг-2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 3-11см, цасны дундаж нягт 0.09-0.16гр/см3 байна.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-12 м/с байна. Чойбалсан хот болон Дашбалбар, Матад, Халхгол сумдад 11-12м/с, бусад сумдаар 5-10м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Эрээнцав суманд мал оторлох, Баян-Уул, Матад суманд мал хээлтүүлэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв