Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 07 дугаар сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +19.4...+25.0 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.2-3.9 градусаар дулаан байсан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +37.0...+42.0 градус дулаан, +30 градусаас давж халсан 2-5 өдөр, үнэмлэхүй бага температур +8.0…+16.0 градус байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +27.0...+35.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +58.0...+71.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 1-11 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь +6.0...+15.0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.3...40.8мм хур тунадастай, 1-7 өдөр орсон. Ялалт багаар олон жилийн дунджаас их, Халхгол, Матад сумдаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага орсон байна. /зураг-2/
Зуншлагын байдал: Чойбалсан хотын хойд болон Дашбалбар сумын нийт нутгаар ургамлын ургалтын үнэлгээ буурсан хэвээр байна. /зураг-3/
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-20м/с байна. Чойбалсан хот, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Матад сумдад 15-20м/с, бусад нутгаар 6-12м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-11 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Чулуунхороот суманд мал оторлох, Халхгол суманд мал хээлтүүлэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв