Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 07 дугаар сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +17.0...+22.4 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +24.0...+33.0 градус дулаан, +30 градусаас давж халсан 1 өдөр, үнэмлэхүй бага температур +9.0…+12.0 градус байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +20.0...+30.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +48.0...+61.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 3-10 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь +8.0...+12.0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 21.0...71.2мм хур тунадастай, 5-9 өдөр орсон. Ихэнх нутгаар олон жилийн дунджаас их орсон байна. /зураг-2/
Зуншлагын байдал: Матад сумын нийт, Дашбалбар сумын баруун, зүүн, өмнөд хэсэг, Чойбалсан хотын хойд хэсгээр ургамлын ургалтын үнэлгээ буурсан хэвээр байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-19м/с байна. Баянтүмэн, Чойбалсан, Булган, Гурванзагал, Сэргэлэн, Хөлөнбуйр сумдаар 5-10м/с, бусад нутгаар 12-19м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Матад суманд бод мал төллүүлэх, Чулуунхороот суманд мал оторлох, Чойбалсан хот, Дашбалбар, Баян-Уул, Баянтүмэн, Ялалт багаар хонины ноос хяргах, Баян-Уул суманд мал хээлтүүлэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв