Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 9 дүгээр сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +9.3.....+14.1 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2.5...4.9 градусаар дулаан. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +20...+24 градус дулаан, үнэмлэхүй бага температур 0...+5 градус байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +13...+19 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +32...+44 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -1...+4 градус байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 2.1...22.4 мм хур тунадастай. Хөлөнбуйр, Халхголын сав нутгаар олон жилийн дунджаас бага, Чойбалсан хот, Булган сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон. /зураг-2/
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 9-19 м/с байна. Чойбалсан хот, Матад, Баян-Уул, Дашбалбар, Халхгол сумдын нутгаар 15-19 м/с, бусад сумдын нутгаар 9-13 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, Эрээнцав, Халхголын сав нутгаар мал оторлох, Баян-Уул, Ялалт багт малд тарилга туулга хийх, Дашбалбар, Баян-Уул, Булган, Гурванзагал, Цагаан-Овоо сумд болон Ялалт багт сааль сүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв