Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 9 дүгээр сарын 11-20ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +9.8.....+16.5 градус дулаан буюу Хөлөнбуйр сум олон жилийн дунджаас 0.5 градусаар сэрүүн, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.4...4.4 градусаар дулаан. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +19...+26 градус дулаан, үнэмлэхүй бага температур -1...+5 градус байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +10...+20 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +35...+46 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -2...+5 градус байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 2.0...16.5 мм хур тунадастай. Баян-Уул, Гурванзагал, Чулуунхороот сумдаар олон жилийн дунджаас их, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овоо, Баяндун сумдаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. /зураг-2/
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-19 м/с байна. Чойбалсан хот, Халхгол, Матад, Баян-Уул, Дашбалбар, Халхгол сумдын нутгаар 14-19 м/с, бусад сумдын нутгаар 7-12 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, Эрээнцав, Халхголын сав нутгаар мал оторлох, Баян-Уул, Ялалт багт малд тарилга туулга хийх, Дашбалбар, Баян-Уул, Булган, Гурванзагал, Цагаан-Овоо сумд болон Ялалт багт сааль сүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв