Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 06 дугаар сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +19.3...+26.8 градус дулаан буюу Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Матад, Халхголын сав нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +31.0...+41.0 градус дулаан, +30 градусаас давж халсан 2-6 өдөр, үнэмлэхүй бага температур +5.0…+13.0 градус байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +24.0...+36.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +53.0...+64.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 4-11 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь +4.0...+11.0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.5...27.9мм хур тунадастай, 1-6 өдөр орсон. Дашбалбар, Баян-Уул, Баянтүмэн сумдаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага орсон байна. /зураг-2/
Зуншлагын байдал: Матад, Гурванзагал сумд, Чойбалсан хотын хойд хэсэг хэт халалт болон хуурай халуун салхины улмаас ургамлын ургалтын үнэлгээ хэвээр байна. Энэ 10 хоногт Дашбалбар сумын баруун, зүүн, өмнөд хэсэг ургамлын ургалтын үнэлгээ буурсан байна. Бусад нутгаар ургамлын ургалт хэвийн явагдаж байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-25 м/с байна. Чойбалсан хот, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Матад сумдаар 14-19м/с, бусад нутгаар 7-12 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Матад, Баян-Уул, Баянтүмэн сумдад бод мал төллүүлэх, Дашбалбар, Чулуунхороот суманд мал оторлох, Чойбалсан хот, Дашбалбар, Баян-Уул, Гурванзагал, Эрээнцав, Ялалт багаар хонины ноос хяргах, Баян-Уул суманд мал хээлтүүлэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв