Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 2 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -10.8...-17.9 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.2-5.5 градусаар дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -0.3...-7.0 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -18.5…-33.0 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -12...-18 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +12...-6 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -23...-31 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...4.3 мм хур тунадастай, 1-4 өдөр орсон. Халхголын сав нутгаар олон жилийн дунджаас их, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орсон ба Чойбалсан сумын нутгаар хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-17 м/сек байна. Чойбалсан хот, Дашбалбар, Халхгол, Матад, Баян-Уул, Баяндун сумдын нутгаар 12-17 м/с, бусад сумдын нутгаар 5-9 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-6 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Дашбалбар, Баянтүмэн, Булган, Гурванзагал суманд малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Баян-Уул, Дашбалбар суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв