Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 3 дугаар сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -1.0...-4.2 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 5.1-11.6 градусаар дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +7.0...+12.4 градус дулаан, үнэмлэхүй бага температур -14.0…-21.0 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -4...+1 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +9...+26 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -14...-23 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...21.3 мм хур тунадастай, 1-3 өдөр орсон. Халхголын сав нутаг, Баянтүмэн, Хөлөнбуйр сумдаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 12-31 м/сек байна. Чойбалсан хот, Халхгол, Матад, Баян-Уул сумдын нутгаар 20-31 м/с, бусад сумдын нутгаар 14-19 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-10 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Дашбалбар, Булган, Гурванзагал суманд малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Матад, Баянтүмэн сумдад ямааны ноолуур самнах, Матад, Баян-Уул сумдад бод мал төллүүлэх, Баян-Уул, Матад суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв