Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 4 дүгээр сарын 10-20ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 0,7....4.2 градус хүйтэн буюу Халхгол / / /ялалт / Хэрлэн сумаар нутгаар олон жилийн дунджаас 1,4....2,3 градусаар дулаан, Бусад нутгаар -1,2....-1,3 градусаар олон жилийн дунджаас хүйтэн /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +13..+20.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур -7,0-12.0 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +3...+16 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +18...+38 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -6..+13 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0,0...5,1 мм хур тунадастай. Нийт нутгаар олон жилийн дунджаас бага ба, Цагаан-овоо сумаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 12-26 м/сек байна. Чойбалсан хот, Халхгол, Матад, Баян-Уул Гурванзагал сумдын нутгаар 20-26 м/с, бусад сумдын нутгаар 12-18 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 4-10 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар ямааны ноолуур самнах, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил, Баян-уул Дашбалбар Баянтүмэн ,Гурванзагал Сэргэлэн тус бүр нэмэгдэл тэжээл бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв