Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 04 дүгээр сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +1.8...+5.9 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 0.7-3.0 градусаар хүйтэн байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +15.0...+19.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур -8.0…-13.0 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +5.0...+15.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +27.0...+45.0 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -8.0...-14.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...5.1 мм хур тунадастай, 1-2 өдөр орсон. Дашбалбар орчмоор олон жилийн дунджаас их, Баянтүмэн, Чулуунхороот сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 9-22 м/сек байна. Чойбалсан хот, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Матад, Гурванзагал сумдын нутгаар 17-22 м/сек, бусад нутгаар 9-14 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бог, бод мал төллүүлэх, Баян-Уул, Дашбалбар, Баянтүмэн, Булган, Гурванзагал сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв