Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 1 дүгээр сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -13.7...-23.6 градус хүйтэн буюу Хөлөнбуйр сумын нутгаар олон жилийн дундажаас 2.3 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1.2...5.0 градус дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -0.4...-.8.2 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -23…-36 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -14...-24 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +3...-9 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -28...-36 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...1.1 мм хур тунадастай, 1 өдөр орсон. Ялалт баг олон жилийн дундажаас их , бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Гурванзагал, Чулуунхороот суманд хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-20 м/сек байна. Чойбалсан хот, Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Халхгол, Матад сумдын нутгаар 11-20 м/с, бусад сумдын нутгаар 5-10 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Дашбалбар суманд мал оторлох, Баянтүмэн, Булган суманд малд нэмэгдэл тэжээл бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв
2023.01.12