Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 1 дүгээр сарын 1-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -17.5...-23.2 градус хүйтэн буюу Дашбалбар, Халхголын сав нутаг, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дундажаас 1.5-3.7 градус дулаан, Хөлөнбуйр сумын нутгаар олон жилийн дундажаас 1.7 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дундажийн орчим байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +2.1...-9.2 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -28…-38 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -18...-25 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +6...-8 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -32...-39 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...0.3 мм хур тунадастай, 1-2 өдөр орсон. Нийт нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. Баян-Уул, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Халхголын Ялалт баг, Цагаан-Овоо, Чойбалсан суманд хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-20 м/сек байна. Дашбалбар, Матад сумдын нутгаар 20 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-9 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар суманд мал оторлох, Дашбалбар, Баянтүмэн, Булган суманд малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв