Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 05 дугаар сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +8.6...+18.1 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +25.0...+29.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур -4.0…+3.0 градус байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +18.0...+30.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +45.0...+54.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 4-10 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -6.0...+2.0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...5.1 мм хур тунадастай, 1-5 өдөр орсон. Нийт нутгаар олон жилийн дунджаас бага орсон байна. Чулуунхороот суманд хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-25 м/сек байна. Халхгол суманд 25м/с, Чойбалсан хот, Баян-Уул, Дашбалбар, Матад сумдаар 16-18м/с, бусад нутгаар 8-13 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-11 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллүүлэх, Чулуунхороот суманд мал оторлох ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв