Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 05 дугаар сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +9.4...+12.4 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2.1-4.5 градусаар дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +27.0...+30.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур -5.0…0.0 градус байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +14.0...+22.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +38.0...+51.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 1-8 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -2.0...-7.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...0.9 мм хур тунадастай, 1-2 өдөр орсон. Нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Дашбалбар, Матад, Халхгол, Гурванзагал, Эрээнцав сумдын нутгаар хур тунадас ороогүй байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 12-22 м/сек байна. Чойбалсан хот, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Матад, Гурванзагал сумдын нутгаар 18-22 м/сек, бусад нутгаар 12-17 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-9 өдөр ажиглагджээ.
Ургамалжилт:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бог, бод мал төллүүлэх, Баян-Уул, Дашбалбар, Булган, Гурванзагал сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Дашбалбар, Баян-Уул сумдад мал хөнгөлөх, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв