Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 2 дугаар сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -11.2...-17.8 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.1-4.5 градусаар дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -2.5...-8.4 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -20…-29 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -12...-19 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +3...-87 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -23...-30 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...0.3 мм хур тунадастай, 1-3 өдөр орсон. Халхголын сав нутаг, Гурванзагал, Чойбалсан сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон ба бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 4-13 м/сек байна. Чойбалсан хот, Дашбалбар, Халхгол, Матад, Баян-Уул, Баяндун сумдын нутгаар 11-13 м/с, бусад сумдын нутгаар 4-8 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Дашбалбар, Баянтүмэн, Булган суманд малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Баян-Уул, Дашбалбар суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв