Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Зудын эрсдэлийн зураг (2022-12-01-ний байдлаар)
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Цасан бүрхүүлийн мэдээгээр 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай.
2022 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй, 20 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 гаруй хувьд их эрсдэлтэй, нэн их эрсдэлтэй гэж гарлаа.
Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлсээр байна.
Дорнод аймгийн УЦУОШТөв
2022-12-02-ны өдөр