Цаг уурын мэдээ > Ус судлал

Гадаргын усны 6 дугаар сарын 1-р 10 хоногийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-06-25 12:22:45

6 дугаар сарын 11-ний байдлаар Халх голын усны түвшин Халхгол сум орчим 168 см буюу ОЖД-аас 8 см-ээр, Ялалт баг орчим 400 см буюу ОЖД-аас 36 см-ээр, Хэрлэн гол Чойбалсан хот орчим 111 см буюу ОЖД-аас 17 см-ээр тус тус бага байгаа бол Улзын гол Баян-Уул сум орчим 124 см, Дашбалбар сум орчим 75 cм, Эрээнцав сум орчмоор 90 см байна. Голуудын усны түвшинг өмнөх 10 хоногтой харьцуулахад  Буйр , Хөх нуурууд 2-4 см-ээр   багасаж , Халхгол  33 см , Хэрлэн гол 11 см  ,  Улзын гол 2см-ээр  нэмэгдсэн байна.                                       

                                  Ус судлалын Чойбалсан өртөө