Цаг уурын мэдээ > Ус судлал
1-р сарын 1-р 10 хоногийн мөсний зузааны тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-01-22 22:38:56


2021 оны 1 дүгээр сарын 1-10 хоногийн мөсний зузааны мэдээ
2021 оны 1 дүгээр сарын 1-10 хоногийн байдлаар Дорнод аймгийн гол , нууруудын мөсний дундаж зузаан Хэрлэн гол Чойбалсан хот орчимд 83 см , Халх гол Халхгол сум , Ялалт баг орчмоор 76-78 см, Хөх нуур 96 см , Буйр нуур 75 см , Улзын гол Баян-Уул , Дашбалбар , Чулуунхороот сумдын нутгаар уртын дагуу 48-108 см-тэй тогтвортой мөсөн бүрхүүл тогтоод байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байдаг тул хүн, мал, машин тэрэг явахад цөмөрч болзошгүй тул аюулгүй байдлаа хангаж мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхийг анхааруулж байна.
Ус судлалын Чойбалсан өртөө