Цаг уурын мэдээ > Ус судлал
12-р сарын 3-р 10 хоногийн мөсний зузааны тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-01-20 20:10:12


2020 оны 12 дугаар сарын 3-10 хоногийн мөсний зузааны мэдээ
2020 оны 12 дугаар сарын 3-10 хоногийн байдлаар Дорнод аймгийн гол , нууруудын мөсний дундаж зузаан Хэрлэн гол Чойбалсан хот орчимд 76 см , Халх гол Халхгол сум , Ялалт баг орчмоор 69-70 см, Хөх нуур 85 см , Буйр нуур 61 см , Улзын гол Баян-Уул , Дашбалбар , Чулуунхороот сумдын нутгаар уртын дагуу 48-106 см-тэй тогтвортой мөсөн бүрхүүл тогтоод байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад цөмөрч болзошгүй тул аюулгүй байдлаа хангаж мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхийг анхааруулж байна.
Ус судлалын Чойбалсан өртөө