Цаг уурын мэдээ > Ус судлал
3 дугаар сарын 2-р 10 хоногийн мөсний зузааны тойм болон анхааруулах мэдээ


Дорнод аймгийн гол, нууруудын мөсний зузааны мэдээлэл
2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар
Хэнтий нурууны өврөөс эхтэй Хэрлэн гол Чойбалсан хот орчимд усны түвшин 110 см, мөсний зузаан 82 см, өмнөх 10 хоногоос 10 см-ээр нимгэрсэн, олон жилийн дунджаас 23 см, өмнөх оны энэ үеэс 2 см зузаан байна.
Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Халх гол сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 110 см, өмнөх 10 хоногоос 5 см нимгэрсэн, олон жилийн дундаж болон өмнөх оны энэ үеэс 0-40 см нимгэн бол Ялалт баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 96 см, өмнөх 10 хоногоос 7 см нимгэрсэн, олон жилийн дундаж болон өмнөх оны энэ үеэс 6-7 см зузаан байна.
Буйр болон Хөх нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 105-106см, олон жилийн дунджаас 20-25 см нимгэн байна. Улз гол уртын дагууд мөсний зузаан 39-112 см , өмнөх 10 хоногоос 9-12 см нимгэрч ихэнх хэсгээрээ мөсөн бүрхүүлтэй байна.
Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол нуурын мөсөн дээрх цас хайлж, мөсөн дээгүүр урсах, халиа гүйх, усан зах гэх мэт мөсний үзэгдэл эрчимшиж хаврын шар усны үер болон цөнгийн хахаа болж голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэдэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
№ |
Гол нуурын нэр |
Ус судлалын харуулуудын байршил |
Мөсний зузаан, см 2021.03.01 |
Мөсний зузаан, см 2021.03.11 |
10 хоногийн хугацаан дахь өөрчлөлт, см |
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад |
Олон жилийн дундаж зузаантай харьцуулахад |
Мөсний үзэгдэл |
1 |
Хэрлэн гол |
Чойбалсан хот |
92 |
82 |
10 см-ээр нимгэрсэн |
2 см-ээр их |
23 см-ээр их |
Битүү мөсөн бүрхүүл |
2 |
Халх гол |
Халх гол сум |
115 |
110 |
5 см-ээр нимгэрсэн |
30 см-ээр бага |
Дунджийн орчим |
Битүү мөсөн бүрхүүл |
3 |
Ялалт баг |
103 |
96 |
8 см-ээр нимгэрсэн |
30 см-ээр их |
7 см-ээр их |
Битүү мөсөн бүрхүүл |
|
4 |
Улз гол |
Баян Уул сум |
112 |
112 |
Ёроолдож хөлдсөн |
10 см-ээр их |
57 см-ээр их |
ёроолдож хөлдсөн |
5 |
Дашбалбар сум |
48 |
39 |
9 см-ээр нимгэрсэн |
19 см-ээр их |
14 см-ээр их |
Битүү мөсөн бүрхүүл |
|
6 |
Чулуунхороот сум |
80 |
68 |
12 см-ээр нимгэрсэн |
43 см-ээр их |
38 см-ээр их |
Битүү мөсөн бүрхүүл |
|
7 |
Буйр нуур |
Ялалт баг |
110 |
106 |
4 см-ээр нимгэрсэн |
24 см-ээр бага |
25 см-ээр бага |
Битүү мөсөн бүрхүүл |
8 |
Хөх нуур |
Чойбалсан сум |
105 |
105 |
өөрчлөлтгүй |
13 см-ээр их |
20 см-ээр бага |
Битүү мөсөн бүрхүүл |