Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

ДОРНОД АЙМГИЙН УУР АМЬСГАЛЫН ГОРИМ, ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Шинэчлэгдсэн: 2024-11-27 12:17:41

Дэлхийн уур амьсгалын системүүдийн харилцан үйлчлэл болон байгалийн хувьслаар өөрчлөгдөн тодорхой горим, давтамжтайгаар оршин тогтнодог агаар мандал, далай, ургамал хөрс, мөнх цас, мөсөн голууд сүүлийн 20-30 жилийн дотор хүмүүн бидний үйл ажиллагаанаас үүдэн онцгой өөрчлөгдөж байгаа билээ.

Дэлхий дахины болон монгол орон, Дорнод аймгийн уур амьсгалын өөрчлөлт, дулааралт мэдэгдэхүйц илэрч, тодорхой хэмжээний сөрөг үр дагавар учруулж эхлээд байна. Дорнод монголын эмзэг экосистем бол нийгэм, эдийн засгийн амьдрал уур амьсгалын өөрчлөлт, дулааралтанд нэн өртөмтгий байх магадлалтай болох нь харагдах боллоо. 

Тухайн аймаг, сумын байгаль орчин, уур амьсгал, экосистем одоо ямар нөлөө үзүүлж байна, цаашид хэрхэн нөлөөлөх хандлагыг үнэлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх шаардлага зүй ёсоор гарч, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, олон нийтийн хүртээл болгох ажил чухал байна.  

Уур амьсгалын боловсруулалт хийсэн цаг уурын ажиглалтын материалыг тухайн улс орон, аймаг, сумын газар тариалан, мал аж ахуй, нийгэм эдийн засгийг  2020, 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлт, төсөл зохиолт, барилга, эрүүл мэнд, үйлдвэрлэл,техник технологийн салбарын янз бүрийн тооцоонд шинжлэх ухааны үндэслэл болгон ашиглах чухал ач холбогтолтой юм.

Физик газар зүйн онцлог.

Дорнод аймаг нь далайн түвшнээс дээш 580-1000 метр өргөгдсөн, ухаа гүвээ, тэгш талархаг гадаргатай. Байгалийн бүс бүслүүрийн хувьд ойт-хээр, хээрийн бүс зонхилсон, 123.5 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай. Баруун, баруун хойт зүгийн агаарын урсгалаар ирэх чийгийн ихэнх нь Хэнтийн нуруунд саатдагаас Дорнод тал нутаг бол чийглэгдүү-сэрүүн, хуурайдуу-сэрүүвтэр, хуурайдуу дулаавтар уур амьсгалтай. Аймгийн баруун хойд талаараа Хэнтийн нурууны салбар Эрээн давааны нуруу, Цагаан даваа, Бумбатын даваа, Энх, Жаварт хошуу, Дэл, Онцгой, Хараат, Бүрэнхаан  уул, Эрдэнэ-уул, хойд болон зүүн хойд талаараа Хурам хан уул, Шивээт уул, Хөх уул,  Модот уул, Хөгнө, Мардай, баруун талаараа Өгөөмөр уул, Баян хан уул, Өвөр уртын уул, баруун өмнө талаараа Матад уул, Гүн өндөр уул, Тосон уул, зүүн, зүүн өмнөд хэсгээрээ Их Хянганы салбар Нөмрөг, Соёлз зэрэг уул, даваа, гүвээ дов толгод оршино.

 Дорнод аймагт Хэрлэн, Улз, Халх, Нөмрөг, Алтан,Түргэн, Дөч, Тамсаг булаг  гэх мэт гол горхи,булаг шандтай.

Буйр, Сангийн далай, Хөх, Яхь, Эрээн, Галуут, Хөөвөр, Хотонт, Дэлгэр, Сумайн, Цайдам, Цагаан, Их халуун шаварт, Шорвог,  Баян бүрд гэх мэт нууруудтай. Далайн түвшнээс дээш 560 метрт орших Монголын хамгийн нам доор газар Хөх нуур хэмээх тэгш тал байдаг.

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Дорнод аймгийн 2022 оны 04 дүгээр сарын уур амьсгалын тойм 2022-05-02 1970-01-01 565