Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт
Дорнод аймгийн 2022 оны 04 дүгээр сарын уур амьсгалын тойм
Дорнод аймгийн 2022 оны 04 дүгээр сарын уур амьсгалын тойм мэдээ
2022 оны 04 дүгээр сард агаарын дундаж температур 5.5 градус, 2021 оны 04 дүгээр сараас 0.7 градусаар дулаарсан байна. Олон жилийн дундаж агаарын температуртай харьцуулахад Баяндун, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Сэргэлэн, Ялалт баг, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдаар 1.3...-2.3 градусаар дулаарсан, Чойбалсан, Дашбалбар, Матад, Халхгол, Баян-Уул сумдаар 0.0...0.6 градусаар тус тус дулаарсан байна(Зураг 1).
Зураг 1. Агаарын дундаж температур, сум тус бүрээр
2022 оны 04 дүгээр сард хур тунадасны нийлбэр хэмжээ 74.0 мм, 2021 оны 04 дүгээр сард 95.6 мм байсан ба өмнөх оноос 21.6 мм-ээр багассан байна. Олон жилийн дундаж хур тунадасны нийлбэртэй харьцуулахад Баяндун, Гурванзагал суманд 6.2...18.0 мм-ээр ахиу, Чойбалсан, Матад, Халхгол, Баянтүмэн, Булган, Ялалт баг, Хөлөнбуйр, Чулуунхороот сумдын нутгаар бага, Баян-Уул, Сэргэлэн сумдаар дундажийн орчим хур тунадастай байсан байна(Зураг 2).
Зураг 2. Хур тунадасны нийлбэр хэмжээ, сум тус бүрээр
2022 оны 04 дүгээр сард сумдын бүх нутгаар салхины их хурд 12-23 м/сек хүрч салхилсан байна. Чойбалсан, Дашбалбар, Матад, Халхгол, Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Ялалт баг, Чулуунхороот сумдын нутгаар 10-26 өдөр, бусад сумдаар 5-8 өдөр 10 м/сек салхитай байсан ба 15 м/сек-ээс дээш их салхи Чойбалсан, Дашбалбар, Матад, Халхгол, Баян-Уул, Баяндун, Гурванзагал, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдад ажиглагдсан байна(Зураг 3).
Зураг 3. Салхины их хурд, 10 м/сек-ээс дээш салхитай өдрийн тоо, сум тус бүрээр
Дорнод аймаг. УЦУОШТ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Дорнод аймгийн 2022 оны 04 дүгээр сарын уур амьсгалын тойм | 2022-05-02 | 2024-11-24 | 564 |
ДОРНОД АЙМГИЙН УУР АМЬСГАЛЫН ГОРИМ, ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ | 2016-11-08 | 2024-11-27 | 4538 |