> Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа
ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ОНОН- БОРОО 1, ОНОН- БОРОО 2 ЭКСПЕДИЦҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН


ЗОРИЛГО: Ой хээрийн түймэр унтраах, хур тунадасны хэмжээ, хөрсний чийгийн хангамжийг нэмэгдүүлэн, бэлчээр болон таримал ургамлын ургалтыг сайжруулах
НЭГ.ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ
ЦУОШГ-ын даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/65 тушаалаар “ОНОН-БОРОО 1.2 ” экспедиц нь цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.
ПУУЖИНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТООЦОО: 2019 онд 40 ширхэг борооны пуужин нэмж авсан бөгөөд 2018 оныхоос 36 ш пуужин илүү харвасан байна
Онон –бороо1, Онон –бороо2 экспедицүүдийн ажилласан акт / Харвалтыг хийж гүйцэтгэсний дараа харвалтын мэдээг кодолж, ЦАН-03 хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааны актыг бөглөн ЦУОШГазрын Хурын шим төвд дотоод сүлжээгээр дамжуулав./ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
ОНОН –БОРОО 1 экспедиц нь 11 удаа гарч 28 цэгт харвалт хийсэн, 1 удаагийн гаралтаар харвалт хийх нөхцөл бүрдээгүй. Нийт 48 ширхэг борооны пуужин ашигласан.
ОНОН –БОРОО-2 экспедиц 9 удаа гарч 17 цэгт харвалт хийсэн. Нийт 25 ширхэг борооны пуужин ашигласан.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗУРАГЛАЛ:
Хур тунадасны тархалтын зураглалыг Хэнтий, Дорнод , Сүхбаатар аймгийн газар нутгийг хамруулан харуулав.
- 2019.04.29-нд Хөлөнбуйр, Матад сумагд нөлөөлсөн хур тунадасны гархалтын зураглал
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАГУУ ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН
Хур тунадас
4 дүгээр сард дунджаар 1,0 мм орсон ба ОЖДунджаас 64 хувь буюу 5,2 мм-ээр бага,
5 дугаар сард дунджаар 12,4 мм орсон буюу олон жилийн дунджийн орчим,
6 дугаар сард дунджаар 68,5мм буюу ОЖДунджаас 40 хувь буюу 25,6 мм-ээр ахиу,
7 дугаар сард дунджаар 67,4 мм буюу ОЖДунджаас 10,0 мм –ээр бага орсон.
Зуншлагын байдал
Дорнод аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5-7 дугаар сард нийт нутгийн 36 хувь нь дунд зэрэг, 64 хувь нь хэвийн байсан. ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг 6, 7 дугаар сард гол төлөв зуншлага муу болон дунд зэрэг байсан газарт нөлөөлж, 8 дугаар сарын эхний 10 хоногоос ихэнх нутгаар зуншлагын байдал ХЭВИЙН болсон.
2019 оны нийт сумдын сар бүрийн бэлчээрийн ургамлын ургацыг олон жилийн дундажтай харьцуулахад:
5 дугаар сард 0.7 ц/га-аар бага,
6 дугаар сард 0.7 ц/га-аар бага,
7 дугаар сард 0.9 ц/га-аар бага байсан. Энэ жилийн хувьд хур тунадас 4-5 дугаар саруудад олон жилийн дунджаас бага хур тунадас орсон учраас бэлчээрийн ургамлын ургацын байдал буурах гол шалтгаан нь болсон. Харин 6 дугаар сарын эхний 10 хоногт хур тунадас олон жилийн дунджаас ахиу орж, ургамлын ургалтын байдалд сайнаар нөлөөлсөн. / Сар бүрийн 25-ны хашаалаагүй талбайн бэлчээрийн ургамлын ургацыг авав./
ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
- Энэ онд нийт 28 удаа харвалт хийх тохиолдол бүрдсэн нь өмнөх оноос 11 тохиолдлоор их байна
- Аймгийн засаг даргатай гэрээ байгуулан Орон нутгийн Байгаль хамгаалах сангаас 8,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Гэрээний дагуу батлагдсан төсвийн санхүүжилтийг үйл ажиллагаандаа зарцуулан ажиллав
- 2019 онд 40 ширхэг борооны пуужин нэмж авсан бөгөөд 2018 оныхоос 36 ш пуужин илүү харвасан байна. Үлдэгдэл 8 ш пуужин
- Дорнод аймгийн УЦУОШТөвийн вэб сайтанд цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагааны талаар мэдээллийг тавьж иргэдэд мэдээллийн үйлчилгээ үзүүлж байна.
- Дорнод аймгийн агаарын дундаж температур 2019 оны 4-7 дугаар саруудад 4,8 -21,6 градус буюу олон жилийн дунджийн орчим дулаан байв.
- Нийт нутгаар 4-7 дугаар саруудад хур тунадас дунджаар 149,2 мм орсон ба олон жилийн дунджаас 6,2 мм-ээр их орсон.
- Аймгийн хэмжээнд үр тарианы ургамлын ургалтын байдал хэвийн байсан ба урьдчилсан байдлаар 1 га-аас 12,2 ц/га ургац авсан нь улсын дунджийн орчим байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ОНОН- БОРОО 1, ОНОН- БОРОО 2 ЭКСПЕДИЦҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН | 2019-11-08 | 2021-01-24 | 485 |
Онон-Бороо экспедиц 05 дугаар сарын 21-ний өдөр Матад суманд үүлэнд нөлөөллөө. | 2018-05-22 | 2021-01-21 | 669 |
“ОНОН-БОРОО” экспедиц нь цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн ажиллаж байна. | 2017-06-08 | 2021-01-22 | 789 |