Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 10 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Итгэмжлэгдсэн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 10 дугаар сард Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав, Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Хэрлэн-1, Хэрлэн-2, Хэрлэн-3, Хэрлэн-4, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Нөмрөг хилийн застав, Хөхнуур 37-р зөрлөг зэрэг хяналт шинжилгээний 13 цэгээс усны сорьц авч усны химийн найрлага чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол- Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйр нуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 152.1- 172.4 мг/л-т хооронд хэлбэлзэж байна.
Буйр нуур- Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт нь 236.4 мг/л байна.
Улз гол- Баян-Уул Улз, Эрээнцав Улз голын хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 337.6-424.1 мг/л-т хэлбэлзэж байна.
Хэрлэн гол- Хэрлэн-1, 2, 3, 4 чиглэлийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны сорьцон дахь гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Хэрлэн 4-р чиглэлийн перманганатын исэлдэх чанар хүлцэх агууламжаас давсан байна. Голын усны эрдэсжилт 271.7-428.7 мг/л хооронд хэлбэлзэж байна.
Нөмрөг- Нөмрөг хилийн застав хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 188.5 мг/л байна.
Хөхнуур- Хөхнуур 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад перманганатын исэлдэх чанар хүлцэх агууламжаас давсан байна. Эрдэсжилтийн агууламж 4019.5 мг/л байна
Дүгнэлт
Дорнод аймгийн гадаргын усны 2024 оны 10 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 547.2 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Хөхнуур 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгийн ус 4019.5 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халхгол Сүмбэр дээд чиглэлийн хяналт шинжилгээний цэгийн ус 152.1 мг/л байна. Усны чанарын үзүүлэлтүүдийг MNS4586-98 стандарттай харьцуулахад Хэрлэн 4-р чиглэл, Хөхнуур 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгүүдийн сорьцон дахь перманганатын исэлдэх чанар хүлцэх агууламжаас давсан байна.
ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2024.11.01