Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 6 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 6 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн гол 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав хяналт-шинжилгээний 11 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 6 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйр хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 219- 265 мг/л-т ба Баянхошуу хяналтын цэгийн усан дахь нитритийн ион нь стандартаас давсан байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 300 мг/л-т хэлбэлзэж байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 208-257 мг/л-т хэлбэлзэж байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцавын/5, 6 дугаар сар/ усны хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 366-923 мг/л-т хэлбэлзэж байсан ба 5 дугаар сарын улз-эрээнцавын фосфор, фтори ион нь стандартаас давсан байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2019 оны 6 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилт нь 208-923 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз-Эрээнцавын 5 дугаар сарын ус нь 923 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Хэрлэн голын 1-р чиглэлийн ус нь 208 мг/л-т хэлбэлзэж байлаа.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Халхгол- Баянхошуу хяналтын цэгийн усан дахь нитритийн ион, 5 дугаар сарын улз-эрээнцавын фосфор, фтори ион нь стандартаас давж бохирдсон байна. Бусад гол нуурын усны үзүүлэлтүүд нь стандартын хэмжээнд байна.