Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 02 дугаар сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -13.2...-24.6 градус хүйтэн буюу Баяндун сум олон жилийн дунджаас 2 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.3-4.1 градусаар хүйтэн байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -4...-13 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -25...-38 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -15...-26 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +4...-13 градус хүйтэн, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -29...-40 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар цас ороогүй.
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 3-19см, цасны дундаж нягт 0.16-0.24гр/см3 байна.
Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр 2024 оны 02 дүгаар сарын 10-ны байдлаар аймгийн зудын эрсдэлийг үнэлэхэд Гурванзагал сум, Булган сумын Хулсан шанд баг, Матад сумын Баянхангай, Жаргалант, Буян-Өндөр, Мэнэн, Эрдэнэбадрах баг, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай, Чух баг, Цагаан-Овоо сумын Зүрх баг, Сэргэлэн сумын Барчин, Ар хоолой, Очирхүрээт, Баян баг, Баянтүмэн сумын Жаргалант, Өлзийт баг, Халхгол сумаар цасны дундаж зузаан 11-27см, хунгартаа 17-60см, цасны нягт 0.25-0.28гр/см3 буюу “ЦАГААН ЗУД”, Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот сумдын нийт, Чойбалсан хотын ихэнх, Дашбалбар сумын Номинт, Халзат, Улз баг, Булган сумын Өндөр хошуу, Чулуут, Баян-Уул баг, Сэргэлэн сумын Галын гол баг, Цагаан-Овоо сумын Баянгол, Элст боон, Бэлчир хүрээт, Гүн цэнгэлэг баг, Чулуунхороот сумын Галуут багаар цасны дундаж зузаан 8-16см, хунгар газартаа 15-30см, цасны нягт 0.15-0.24гр/см3 буюу "ЦАГААНААР ЗУДАРХУУ" байна.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-21 м/с байна. Матад суманд 21м/с, Чойбалсан хот, Дашбалбар суманд 12-13м/с, бусад сумдаар 6-10м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-6 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Баян-Уул, Сэргэлэн сумдад мал оторлох, Баян-Уул, Дашбалбар, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Дашбалбар, Баян-Уул, Гурванзагал сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв