Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 06 дугаар сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +13.7...+17.6 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +23.0...+26.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур +1.0…+6.0 градус байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +19.0...+26.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +45.0...+57.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 4-10 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -1.0...+6.0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.5...28.0 мм хур тунадастай, 1-9 өдөр орсон. Халхголын сав нутгаар олон жилийн дунджаас ахиу, Сэргэлэн сум олон жилийн дунджийн орчим ба бусад нутгаар олон жилийн дунджаас бага орсон байна. /зураг-2/
Зуншлагын байдал: Ургамлын ургалт хэвийн, гэмтэл ажиглагдаагүй байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-21 м/с байна. Чойбалсан хот, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Матад, Баяндун сумдаар 18-21м/с, бусад нутгаар 10-14 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-10 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллүүлэх, Дашбалбар, Чулуунхороот суманд мал оторлох, Дашбалбар суманд мал ногоолуулах ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв