Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 08 дугаар сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +13.9...+19.7 градус дулаан буюу бүх нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +24.0...+28.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур +4.0…+10.0 градус дулаан байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +19.0...+27.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +46.0...+54.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 3-10 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь +3.0...+9.0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.4...33.8мм хур тунадастай, 1-5 өдөр орсон. Баянтүмэн, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдаар олон жилийн дунджаас их, бусад нутгаар олон жилийн дунджаас бага орсон байна. /зураг-2/
Зуншлагын байдал: Чойбалсан хотын хойд болон Дашбалбар сумын нийт нутгаар ургамлын ургалтын үнэлгээ буурсан хэвээр байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-14м/с байна. Чойбалсан хот, Дашбалбар, Халхгол сумдад 13-14м/с, бусад нутгаар 6-11м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-5 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Халхгол сумдад мал оторлох, Булган, Цагаан-Овоо сумдад сүү сааль бэлтгэх, ихэнх нутгаар хадлан тэжээл бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв