Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 10 дугаар сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -1.7...+4.5 градус буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 14.4...20.2 градус дулаан, үнэмлэхүй бага температур -8…-15 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -1...+6 градус, үнэмлэхүй их /халуун/ нь 21...28 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -10...-16 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Баяндун, Баян-Уул, Матад, Халхгол сумдын нутгаар 0.2...12.2 мм хур тунадас 1-6 өдөр орсон ба Дашбалбар, Баян-Уул, Баяндун сумдаар олон жилийн дунджаас бага, Чулуунхороот сумаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-18 м/сек байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Халхгол, Баян-Уул, Баяндун сумдын нутгаар 13-18 м/с, бусад сумдын нутгаар 7-12 м/сек байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-5 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баяндун, Чулуунхороот сумдад мал оторлох, Баянтүмэн суманд хадлан тэжээл бэлтгэх, Баян-Уул, Гурванзагал сумдад сүү сааль бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв