Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 05 дугаар сарын 21-31-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 13.1...17.7 хэм дулаан буюу Баян-Уул, Дашбалбар, Чойбалсан хот, Гурванзагал, Хөлөнбуйр, Халхгол сумын төв, Матад сумдын нутгаар олон жилийн дундаж орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас 1.3...3.2 хэм дулаан байна. Агаарт үнэмлэхүй их температур 25...29 хэм дулаан, Баян-Уул сум үнэмлэхүй бага температур -0 хэм байна. /Зураг-1/
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 19...27 хэм дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 45...62 хэм дулаан, Баян-Уул, Матад, Цагаан-Овоо суманд үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -1 хэм байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.2...4.1 мм хур тунадастай, 1-6 өдөр орсон. Нийт сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. /Зураг-2/
Салхи : Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-19 м/сек байна. Баян-Уул, Дашбалбар, Чойбалсан хот, Халхгол, Матад суманд 15-19 м/сек, бусад сумдын нутгаар 8-14 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-9 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Баянтүмэн, Дашбалбар, Халхгол, Хэрлэн, Матад, Гурванзагал, Цагаан-овоо сумдаар бод мал төллөх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв