Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 12 дугаар сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -13.2...-17.2 градус хүйтэн буюу Дашбалбар орчмоор олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.1...3.0 градусаар дулаан. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -2...-4 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -28...-37 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -15...-19 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +1...-4 градус хүйтэн, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -28...-40 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.4...7.8 мм хур тунадастай. Нийт нутгаар 2-4 хоног тунадас орсон ба нутгийн төв болон хойд, зүүн хэсгээр олон жилийн дунджаас их хур тунадас орсон. /зураг-2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 4-16см, цасны дундаж нягт 0.13-0.23гр/см3 байна.
2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар ЗГ 286 тогтоолоор зудын эрсдэлийг үнэлэхэд Чойбалсан хот болон Баян-Уул, Халхгол, Баяндун, Чойбалсан, Булган, Гурванзагал, Сэргэлэн сумдын нийт, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай, Чух баг, Матад сумын Жаргалант, Буян-Өндөр баг, Баянтүмэн сумын Жаргалант, Өлзийт, Хотонт баг, Хөлөнбуйр сумын ихэнх хэсэг, Цагаан-Овоо сумын Баянгол, Элст боон, Зүрх, Хүрээт, Гүнцэнгэлэг багаар цасны дундаж зузаан 8-16см, хунгартаа 20-35см, цасны нягт 0.10-0.24гр/см3 буюу "ЦАГААНААР ЗУДАРХУУ" байна
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-23 м/с байна.Дашбалбар, Матад, Баян-Уул, Баяндун 17-23м/с, бусад сумдаар 8-14м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад болон Ялалт багт мал оторлох, Халхгол суманд мал хөнгөлөх, Баян-Уул суманд мал хээлтүүлэх, Баянтүмэн, Гурванзагал, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Баян-Уул, Цагаан-Овоо сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв