Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 09 дүгээр сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 7.4...11.8 градус буюу нийт нутгаар олон дунджаас дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 18.3...28.8 градус дулаан, үнэмлэхүй бага температур -3.1…+1.8 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 11...18 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 24...43 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -5...+1 градус байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...16.0 мм хур тунадас 1-4 өдөр орсон. Чойбалсан хот, Матад, Халхгол, Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Халхгол Ялалт баг, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дундаас бага, Цагаан-Овоо сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу их хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-16 м/сек байсан ба Дашбалбар, Чойбалсан хот, Халхгол, Матад, Баян-Уул, Баяндун сумдын нутгаар 13-16 м/с, бусад сумдын нутгаар 7-12 м/сек байна. Чойбалсан, Дашбалбар, Матад, Халхгол, Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Цагаан-Овоо, Эрээнцав, Халхгол сумын Ялалт багийн нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-9 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдаар хадлан тэжээл бэлтгэх, Халхгол сумын Ялалт баг, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдад мал оторлох, Дашбалбар, Баян-Уул, Булган, Гурванзагал, Сэргэлэн, Халхгол сумын Ялалт багт сүү сааль бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв