Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 02 дугаар сарын 21-29-ний байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -16.7...-22.7 градус хүйтэн буюу бүх нутгаар олон жилийн дунджаас 2.9-6.3 градусаар хүйтэн байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -8...-12 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -28...-34 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -15...-23 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь -10...+1 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -26...-36 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0-1.8мм хур тунадас (1-3 хоног) орлоо. Нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон бол бусад сумдын нутгаар олон жилийн дунджаасбага хур тунадас орсон байна./Зураг.2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-29см, цасны дундаж нягт 0.14-0.29гр/см3 байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны 286 тогтоолын Ган, Зудын байдалд үнэлгээ хийх журмын 3 дугаар бүлгийн Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр 2024 оны 02 дүгаар сарын 29-ний байдлаар аймгийн зудын эрсдэлийг үнэлэхэд Гурванзагал сум, Чойбалсан сум, Булган сумын Хулсан шанд, Баян-Уул баг, Матад сумын Баянхангай, Жаргалант, Буян-Өндөр, Мэнэн, Эрдэнэбадрах баг, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай, Чух баг, Цагаан-Овоо сумын Зүрх баг, Сэргэлэн сум, Баянтүмэн сумын Жаргалант, Өлзийт баг, Хөлөнбуйр сумын Баян-Уул баг, Халхголын сав нутгаар цасны дундаж зузаан 12-29см, хунгартаа 35-60см, цасны нягт 0.25-0.30гр/см3 буюу “ЦАГААН ЗУД”, Чойбалсан хот, Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар сумын Номинт, Халзат, Улз баг, Булган сумын Өндөр хошуу, Чулуут, Баян-Уул баг, Хөлөнбуйр сумын Батхаан, Баян-Өлзийт баг, Цагаан-Овоо сумын Баянгол, Элст боон, Бэлчир хүрээт, Гүн цэнгэлэг баг, Чулуунхороот сумын Галуут, Дэлгэр багаар цасны дундаж зузаан 8-16см, хунгар газартаа 15-30см, цасны нягт 0.14-0.24гр/см3 буюу "ЦАГААНААР ЗУДАРХУУ" байна.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-13 м/с байсан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Баян-Уул, Сэргэлэн сумдад мал оторлох, ихэнх сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Дашбалбар, Баян-Уул, Гурванзагал сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв