Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 02 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -14.3...-19.6 градус хүйтэн буюу нутгийн төв болон хойд хагаст олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -2...+3 градус дулаан, үнэмлэхүй бага температур -29...-36 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -14...-20 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +1...+3 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -29...-37 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0-2.9мм хур тунадас (1-3 хоног) орлоо. Чулуунхороот суманд олон жилийн дунджаас бага хур тунадас орсон бол бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна./Зураг.2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 3-29см, цасны дундаж нягт 0.14-0.27гр/см3 байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны 286 тогтоолын Ган, Зудын байдалд үнэлгээ хийх журмын 3 дугаар бүлгийн Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр 2024 оны 02 дүгаар сарын 20-ны байдлаар аймгийн зудын эрсдэлийг үнэлэхэд Гурванзагал сум, Булган сумын Хулсан шанд, Баян-Уул баг, Матад сумын Баянхангай, Жаргалант, Буян-Өндөр, Мэнэн, Эрдэнэбадрах баг, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай, Чух баг, Цагаан-Овоо сумын Зүрх баг, Сэргэлэн сум, Баянтүмэн сумын Жаргалант, Өлзийт баг, Хөлөнбуйр сумын Баян-Уул баг, Халхголын сав нутгаар цасны дундаж зузаан 12-29см, хунгартаа 35-60см, цасны нягт 0.25-0.30гр/см3 буюу “ЦАГААН ЗУД”, Чойбалсан хот, Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Чойбалсан, Чулуунхороот сумдын нийт, Дашбалбар сумын Номинт, Халзат, Улз баг, Булган сумын Өндөр хошуу, Чулуут, Баян-Уул баг, Хөлөнбуйр сумын Батхаан, Баян-Өлзийт баг, Цагаан-Овоо сумын Баянгол, Элст боон, Бэлчир хүрээт, Гүн цэнгэлэг баг, Чулуунхороот сумын Галуут багаар цасны дундаж зузаан 8-16см, хунгар газартаа 15-30см, цасны нягт 0.14-0.24гр/см3 буюу "ЦАГААНААР ЗУДАРХУУ" байна.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-23 м/с байна. Матад суманд 23м/с, Чойбалсан хот, Дашбалбар, Халхгол, Гурванзагал сумдад 14-6м/с, бусад сумдаар 8-13м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Баян-Уул, Сэргэлэн сумдад мал оторлох, ихэнх сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Дашбалбар, Баян-Уул, Гурванзагал сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв