Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар зудын эрсдэлийн зураг
2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар Дорнод аймгийн 98 гаруй хувьд цастай, нийт сумдын нутгаар 4-21 см, хунгарлаж шуурсан газраа 20-40см зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудыг үнэлэхэд одоогийн байдлаар нийт 4 сумын 8 багаар цагаан зуд, 12 сумын 43 багаар цагаанаар зудархуу байна.
2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас харвал Дорнод аймгийн нутгийн 18.2 хувьд нэн их эрсдэлтэй, 74.5 хувьд их эрсдэлтэй, 7.3 хувьд дунд зэрэг эрсдэлтэй гэж гарлаа. Дүнгээр нь задалбал Чойбалсан хот, Матад, Булган, Сэргэлэн сумдын ихэнх, Баян-Уул сумын төв, Дашбалбар сумын өмнө, Гурванзагал, Чойбалсан сумын баруун өмнө хэсэг, Хөлөнбуйр, Чулуунхороотын зарим хэсгээр нэн их эрсдэлтэй байна.
11 дүгээр сарын эхнээс нийт нутгаар нойтон цас, цас олон удаа орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрсэн нь өвс ургамал цасанд дарагдах, мөстөх, улмаар мал бэлчих боломжгүйд хүргээд байна.
Зудын эрсдэл ихтэй нутгийн хэмжээ 11 дүгээр сарын 30-аас хойш 20 орчим хувиар нэмэгдсэн, бэлчээр нягтарч хатуурсан зузаан цастай болсон, эрс хүйтэрсэн зэргээс мал өвөлжилт нийт нутгаар хүндэрч, цаашид улам бүр муудахаар байна. Мөн малын тарга хүч дутуу, өвс тэжээлийн үнэ өртөг өссөн, мал борлуулах зах зээл хомс, зам харгуй хаагдсан зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.