Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 10 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 1.0...4.9 градус буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 14.3...17.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур 5.6…12.2 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 2...6 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 21...33 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 9...14 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...3.2 мм хур тунадас 1 өдөр орсон ба Сэргэлэн, Матад, Халхголын сав нутгаар хур тунадас ороогүй, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-18 м/сек байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Халхгол, Баян-Уул, Гурванзагал сумдын нутгаар 14-18 м/с, бусад сумдын нутгаар 7-12 м/сек. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-5 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Дашбалбар, Чулуунхороот сумдад мал оторлох, Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал сумдад сүү сааль бэлтгэх, Булган суманд хадлан тэжээл бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв