Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 11 дүгээр сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -14.7...-18.2 градус хүйтэн буюу бүх нутгаар олон жилийн дунджаас 1.0...4.0 градусаар хүйтэн. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +2...-6 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -22...-30 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -13...-18 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +3...-4 градус хүйтэн, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -23...-32 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...13.4 мм хур тунадастай. Чулуунхороотод олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон. /зураг-2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 4-15см, цасны дундаж нягт 0.10-0.20гр/см3 байна.
2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар ЗГ 286 тогтоолоор зудын эрсдэлийг үнэлэхэд Халхгол Баяндун сумын нийт, Сэргэлэн сумын ихэнх хэсгээр, Баян-Уул сумын Урт болон Хар Чулуут баг, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай, Чух баг, Баянтүмэн сумын Жаргалант, Өлзийт, Хотонт баг, Чойбалсан сумын Сүмбэр, Энгэршанд баг, Булган сумын Чулуут, Хулсаншанд баг, Гурванзагал сумын төв, Цагаан-Овоо сумын Зүрх, Хүрээт багаар цасны дундаж зузаан 10-16см, хамгийн их нь 12-20см, цасны нягт 0.09-0.24гр/см3 буюу "ЦАГААНААР ЗУДАРХУУ" байна. Цаашид цас нэмж ороход Чойбалсан хот болон Чулуунхороот, Матад, Хөлөнбуйр сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-16 м/с байна. Баянтүмэн, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Эрээнцав, Ялалт багт 8-10м/с, бусад сумдаар 11-16м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-9 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад мал оторлох, Баян-Уул, Булган, Матад суманд мал хээлтүүлэх, Дашбалбар, Баян-Уул, Цагаан-Овоо сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв