> Цаг уурын шинжилгээний мэдээ
Дорнод аймгийн 2019 оны 1 дүгээр сарын уур амьсгалын тойм


Дорнод аймгийн 2019 оны 1 дүгээр сарын уур амьсгалын тойм
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -14,9 ...-18,2 градус хүйтэн ба олон жилийн дунджаас нийт нутгаар 4,0-7,0 градусаар дулаан байлаа. /зураг-1/ Агаарын үнэмлэхүй их /дулаан/ 0...-3 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ -28...-35 градус байв. Хамгийн хүйтэн нь Халхгол сумын нутгаар 32-36 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадаргын дундаж температур -16...-20 градус хүйтэн, үнэмлэхүй их/ дулаан/ -2...6 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ -30...-37 градус байв.
Хур тунадас: Дорнод аймгийн нутгаар 0,1 – 3,0 мм хур тунадас орсон ба Дашбалбар сумаар цас ороогүй. Халхгол сумын Ялалт багийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага орсон байна. /Зураг 2/
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд 10-19 м/с хүрч ширүүссэн байна. Чойбалсан, Халхгол, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Матад сумдаар 15-19м/с байсан. 10 м/с дээш салхитай өдөр Чойбалсан хот, Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Матад сумдын нутгаар 10-18 өдөр, бусад нутгаар 1-7 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл: 1 дүгээр сарын 31-ний байдлаар,Дашбалбар, Матад, Баяндун, Баянтүмэн, Булган сумдаар цасгүй, бусад сумдын нутгаар 0-2 см зузаан цастай байна.
УЦУОШТӨВ
УЦУОШТӨВ