Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 8 дугаар сарын төлөв байдал
ДОРНОД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН
2024 ОНЫ 8 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Итгэмжлэгдсэн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 8 дугаар сард Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав, Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Хэрлэн-1, Хэрлэн-2, Хэрлэн-3, Хэрлэн-4, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Нөмрөг хилийн застав зэрэг хяналт шинжилгээний 12 цэгээс усны сорьц авч усны химийн найрлага чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол- Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйр нуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 130.8- 167.3 мг/л-т хооронд хэлбэлзэж байна. Халхгол-Буйр нуур хяналт шинжилгээний фосфатын агууламж нь MNS4586-98 стандартаас давсан байна.
Буйр нуур- Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт нь 296.0 мг/л байна.
Улз гол- Баян-Уул Улз, Эрээнцав Улз голын хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 310.7-460.9 мг/л-т хэлбэлзэж, Улз-Баян-Уул хяналт шинжилгээний цэгийн усан дахь перманганатын исэлдэх чанарын агууламж нь MNS4586-98 стандартаас давсан байна.
Хэрлэн гол- Хэрлэн-1, 2, 3, 4 чиглэлийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 340.5-436.2 мг/л байна.
Нөмрөг – хилийн застав хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт нь 201.3 мг/л байна.
Дүгнэлт
Дорнод аймгийн гадаргын усны 2024 оны 8 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 282.2 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз-Баян-Уул хяналт шинжилгээний цэгийн ус 460.9 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь халхгол дээд чиглэлийн хяналт шинжилгээний цэгийн ус 130.8 мг/л байна. Усны чанарын стандарттай харицуулахад Халхгол-Буйр нуур хяналт шинжилгээний фосфат, Улз-Баян-Уул хяналт шинжилгээний цэгийн усан дахь перманганатын исэлдэх чанарын агууламж MNS4586-98 стандартаас давсан байна.
Бусад гол нуурын усны чанарын хэвийн байна.
ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2024.08.29