Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 8 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 8 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав, зэрэг хяналт-шинжилгээний 11 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 8 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Халх-Баянхошуу, Халх-Буйр нуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 153.3-170.6 мг/л-т хэлбэлзэж байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 225.5 мг/л байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 209.7-242.7 мг/л-т хэлбэлзэж байна. Усны хялбар исэлдэх органик бодис, аммони болон нитритын азот ХА-аас давсан үзүүлэлттэй байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцав хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 400.6-684.8 мг/л ба ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2019 оны 8 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 261.0 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз- Эрээнцавын цэг 684.8 мг/л хамгийн бага эрдэсжилттэй нь Халх голын доод цэгт эрдэсжилт 183мг/л хэлбэлзэж байлаа.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Хэрлэн голын 1-4 дүгээр чиглэлийн хялбар исэлдэх органик бодис болох Пич 1.2-1.4 дахин их, Хэрлэн голын 1,2,4 дүгээр чиглэлийн аммони азот 1.3-1.5 дахин их, Хэрлэн голын 3,4 дүгээр чиглэлийн нитритын азот 1.2-1.3 дахин их давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт нь стандартын хэмжээнд байна.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2019.09.06