Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 11 дүгээр сарын төлөв байдлын мэдээ
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Итгэмжлэгдсэн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 11 дүгээр сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Баян-Уул Улз гол, Улз-Эрээнцав, Хэрлэн-1, 2, 3, 4-р цэгүүд, Буйр нуур-Загасны үйлдвэр зэрэг хяналт шинжилгээний 11 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт-1
Халх гол- Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйр нуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 197.1-234.7 мг/л-т хооронд хэлбэлзэж байна.
Буйр нуур- Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 234.0 мг/л байна.
Улз гол- Улз-Эрээнцав, Баян-Уул Улз голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 400.0-469.4 мг/л-т хэлбэлзэж байна.
Хэрлэн гол- Хэрлэн-1, 2, 3, 4 хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 249.5-267.5 мг/л хэлбэлзэж байна. Хэрлэн голын 1,3-р чиглэлийн голын усны Нитритийн азотын агууламж нь ХА-аас давсан байна
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2023 оны 11 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 270.4 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз-Эрээнцав ус нь 469.4 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халхгол доод чиглэлийн ус нь 197.1 м/л байна. Хэрлэн голын 1,3-р чиглэлийн голын усны Нитритийн азотын агууламж нь ХА-аас давсан бол бусад гол нууруудын усны чанарын үзүүлэлт MNS4586-98 стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.
ДОРНОД АЙМГИЙН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2023.11.30