Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 10 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 10 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 10дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн голын 1, 2, 3, 4-р чиглэл, Нөмрөг хилийн застав, 37-р зөрлөг зэрэг хяналт шинжилгээний 13 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 10 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйр нуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 170.7-226.1 мг/л байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 304.0 мг/л байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 155.3- 218.5 мг/л-т хэлбэлзэж байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцавын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 471.7-585.6 мг/л хэлбэлзэж байна.
Нөмрөг, хөтөлбөрийн дагуу Нөмрөг голын хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нөмрөг голын усны эрдэсжилт нь 231.9 мг/л байна.
Хөхнуур, Хөхнуур – 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 5012.6 мг/л бусад цэгээс их эрдэсжилттэй ба фтори, нитритийн агууламж нь ХА-аас давсан бохирдолтой байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2021 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 615.9 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Хөхнуур – 37-р зөрлөг 5012.6мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Хэрлэн 3-р чиглэлийн хяналтын цэг 155.3 мг/л байна.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Хөхнуур – 37-р зөрлөг хяналтын цэгийн усан дахь фтори, нитритийн агууламж нь ХА-аас давсан бохирдолтой байна. Бусад гол, нуурын ус стандартын дагуу байлаа.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ