Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 5 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 5 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 5 дугаар сард Халх гол Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Нөмрөг, Хөх нуур зэрэг хяналт-шинжилгээний 12 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2020 оны 5 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халх-Буйрнуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 125.9- 164.2 мг/л-т хэлбэлзэж байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 157.9 мг/л байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 185.4-260.3 мг/л-т хэлбэлзэж байна. 1- 4-р чиглэлийн усан дахь перманганатын исэлдэх чанар нь ХА-аас давсан бохирдолтой байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 363.1 мг/л байна.
Нөмрөг, хөтөлбөрийн дагуу Нөмрөг голын хяналт шинжилгээний цэгээс 4, 5 дугаар сард усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нөмрөг голын усны эрдэсжилт нь 4 дүгээр сард 143.0 мг/л, 5 дугаар сард 149.7 мг/л хэлбэлзэж байсан байна.
Хөхнуур, Хөхнуур – 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 8008.2 мг/л бусад цэгээс их эрдэсжилттэй ба Фтор, перманганатын исэлдэх чанар, аммони, хлорид, сульфатын агууламж нь ХА-аас давсан бохирдолтой байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2020 оны 5 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 786.6 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Хөх нуурын ус нь 8008.2 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халхгол доод хяналтын цэгийн ус нь 125.9 мг/л-т хэлбэлзэж байна.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Хөх нуурын усны Фтор, перманганатын исэлдэх чанар, аммони, , хлорид, сульфат, Хэрлэн голын 1-4р чиглэлийн усан дахь перманганатын исэлдэх чанар нь тус тус ХА-аас давсан бохирдолтой байна. Бусад гол нуурын ус нь стандартын дагуу байлаа.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2020.06.02