Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 5 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 5 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Хөх нуур Нөмрөг зэрэг хяналт-шинжилгээний 13 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 5 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халх-Буйрнуур хяналт шинжилгээниГолын усны эрдэсжилт 181-205 мг/л-т хэлбэлзэж байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 207 мг/л-т хэлбэлзэж байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 209-274 мг/л-т хэлбэлзэж байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 344 мг/л-т хэлбэлзэж байна.
Хөхнуур, Хөхнуур – 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 6078 мг/л 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгийн орчим бусад цэгээс их эрдэсжилттэй ба фтор, аммонийн бохирдол нь ХА-аас давсан байна.
Нөмрөг гол,Нөмрөг хилийн застав-хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 225 мг/л-т хэлбэлзэж байна.Нитритийн бохирдол нь ХА-аас давсан байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2019 оны 5 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 674мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Хөх нуурын ус нь 6078 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халхгол дээд голын ус нь 181 мг/л-т хэлбэлзэж байлаа.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Нөмрөг голын нитритийн азот 5 дахин их давж бохирдсон байна. Бусад гол нуурын усны үзүүлэлтүүд нь стандартын хэмжээнд байна.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2019.05.31