Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 01 дүгээр сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -15.8...-26.7 градус хүйтэн буюу Чойбалсан хот, Халхгол суманд олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -5...-16 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -33...-40 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -17...-28 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь -2...-14 градус хүйтэн, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -33...-42 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...0.7 мм хур тунадастай. Нийт нутгаар 1-3 хоног тунадас орсон ба нийт нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон. Матад, Чойбалсан, Чулуунхороот сумдаар цас ороогүй. /зураг-2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 3-22см, цасны дундаж нягт 0.16-0.26гр/см3 байна.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-15 м/с байна. Дашбалбар, Матад, Баяндун сумдад 12-15м/с, бусад сумдаар 6-11м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Баян-Уул, Сэргэлэн сумдад мал оторлох, Баян-Уул, Дашбалбар, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Дашбалбар, Баян-Уул, Гурванзагал сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв