Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 07 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +19.4...+24.6 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +31.0...+36.0 градус дулаан, +30 градусаас давж халсан 1-3 өдөр, үнэмлэхүй бага температур +9.0…+15.0 градус байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +25.0...+34.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +52.0...+60.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 8-10 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь +8.0...+15.0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1.2...43.8мм хур тунадастай, 1-7 өдөр орсон. Чойбалсан хот, Матад сумдаар олон жилийн дунджаас их, буса нутгаар олон жилийн дунджаас бага орсон байна. /зураг-2/
Зуншлагын байдал: Чойбалсан хот болон Дашбалбар сумын хойд хэсгээр ургамлын ургалтын үнэлгээ буурсан хэвээр байна. Матад сумын нийт болон Дашбалбар сумын ихэнх хэсгээр бороо хур орсны дараагаас ургамлын ургалтын байдал сэргэж үнэлгээ дээшилсэн (хэвийн) байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 9-25м/с байна. Матад суманд 25м/с, Чойбалсан хот, Дашбалбар суманд 17-18м/с, бусад нутгаар 9-14м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баянтүмэн суманд бод мал төллүүлэх, Чулуунхороот суманд мал оторлох, Матад, Халхгол, Гурванзагал сумдаар хонины ноос хяргах, Баян-Уул суманд мал хээлтүүлэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв