Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 08 дугаар сарын 11-21-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +17.4...+22.9 градус дулаан буюу бүх нутгаар олон жилийн дунджаас 0.8-2.6 градусаар дулаан байсан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +26.0...+32.0 градус дулаан, +30 градусаас давж халсан 1-3 өдөр, үнэмлэхүй бага температур +6.0…+10.0 градус дулаан байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +21.0...+29.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +41.0...+61.0 градус дулаан, +40 градусаас давж халсан 1-10 өдөр, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь +5.0...+8.0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.8...38.0мм хур тунадастай, 3-7 өдөр орсон. Чойбалсан хот, Дашбалбар, Сэргэлэн, Чулуунхороот сумдаар олон жилийн дунджийн орчим, Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо сумдаар олон жилийн дунджаас их, бусад нутгаар олон жилийн дунджаас бага орсон байна. /зураг-2/
Зуншлагын байдал: Чойбалсан хотын хойд болон Дашбалбар сумын нийт нутгаар ургамлын ургалтын үнэлгээ буурсан хэвээр байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-16м/с байна. Чойбалсан хот, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Матад сумдад 12-16м/с, бусад нутгаар 6-10м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-9 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Чулуунхороот, Халхгол сумдад мал оторлох, Баян-Уул суманд мал хээлтүүлэх, Баянтүмэн суманд мал ногоолуулах, Булган, Цагаан-Овоо сумдад сүү сааль бэлтгэх, Дашбалбар сум, Ялалт багт бусад ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв