Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 01 дүгээр сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -16.4...-23.8 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -6...-13 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -24...-33 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -18...-25 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь -5...-12 градус хүйтэн, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -27...-34 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...8.3 мм хур тунадастай. Нийт нутгаар 1-4 хоног тунадас орсон ба Чойбалсан хот, Матад, Халхголын сав нутгаар олон жилийн дунджаас их, Чулуунхороот сум олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим тунадас орсон. Матад сумаар цас ороогүй. /зураг-2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 3-22см, цасны дундаж нягт 0.16-0.26гр/см3 байна.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-22 м/с байна. Матадад 22м/с, Дашбалбар, Халхгол, Баян-Уул, Баяндун, Гурванзагал, Чулуунхороот орчмоор 12-16м/с, бусад сумдаар 6-11м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Баян-Уул, Цагаан-Овоо сумдад мал оторлох, Баян-Уул, Баянтүмэн, Гурванзагал, Цагаан-Овоо сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Дашбалбар, Баян-Уул, Гурванзагал, Цагаан-Овоо сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв