Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 08 дугаар сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 11.0...15.6 градус буюу нийт нутгаар олон дунджаас -2,0...-4,1 хүйтэн байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 20,6...26,6 градус дулаан, үнэмлэхүй бага температур -1,6...5,2 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 15...25 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 36...48 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.1...15.7 мм хур тунадас орсон ба Цагаан-Овоо, Баянтүмэн сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-18 м/сек байсан ба Баянтүмэн, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан, Цагаан-Овоо сумдын нутгаар 6-9 м/с, бусад нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 3-7 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 20-45 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдаар хадлан тэжээл бэлтгэх ажил дуусч, Халхгол, Булган, Сэргэлэн сумдад сүү сааль бэлтгэх, Дашбалбар, Баян-Уул, Баянтүмэн, Чулуунхороот сумдад мал оторлох ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв